Салбарын танилцуулга


Салбарын танилцуулга
Монгол улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 322 дугаар тогтоолоор ОБЕГ-ын харьяа Дорноговь аймгийн Айраг сум дахь шатахууны Улсын нөөцийн салбар болон зохион байгуулагдсан.

ОБЕГ, “Мон-Жап” ХХК-тай 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Шатахууны агуулах, сав шугам шилжүүлэн байршуулах ажил гүйцэтгэх”  Т-08-07 гэрээний дагуу Дорноговь аймгийн Айраг сум дахь шатахууны цэгийн агуулахыг бүрэн шинэчлэн 2009 оны 8-р сарын 19-нд улсын комисс хүлээн авсан.
ЭРХЭМ зорилго:
 “Улсын нөөцийн шатахууныг тогтоосон нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх, хадгалалтын болон агуулахын технологи, нөхцөл, албаны зохион байгуулалт, хамгаалалтыг Монгол улсын холбогдох хууль, эрх зүйн баримт бичиг, стандартын шаардлагад нийцүүлж, үйл ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэн ажиллана ”

Үндсэн үүрэг:
-Нөөцийн бараа материалыг тогтоосон нэр төрөл, тоо хэмжээнд нь технологийн горимын дагуу хадгалах хамгаалах
-Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын шийдвэрийг үндэслэн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх зарцуулах, сэлгэх, шинэчлэх, тээвэрлэж хүргэх

Бидний УРИА: “САЙН АЖИЛЛАЖ, САЙХАН АМЬДАРЦГААЯ”

ОБЕГ-ын даргын 2009 оны 406, 2010 оны 569, 2015 оны А/163 тушаалаар салбарын орон тоог төрийн тусгай албан хаагч-26 /Офицер-4, ахлагч-22/, төрийн үйлчилгээний албан хаагч 2, нийт 28 албан хаагчтай баталж, одоо 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.




No comments:

Post a Comment