"САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ"
УРИАЛГА
1983-1993 онд
Баянхонгор аймгийн 1 дүгээр 10 жилийн сургууль,
1993-1997 онд
Улаанбаатар хотноо ТИС-ийг Нефть
бааз, ашиглалтын мэргэжлээр төгссөн.
1997
-2003 онд “НИК” концерны Баянхонгор аймаг дахь
нефть баазад нярав, хөдөлмөр хамгааллын инженер, ерөнхий инженерийн
албан тушаалд амжилттай ажиллаж байсан.
2004-2010
онд өөрийн хүсэлтээр ОБЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь шатахууны Улсын нөөцийн салбарт дэд ахлагч
цолтой нярав, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2011 оны 471 дүгээр
тушаалаар ОБЕГ-ын харьяа Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын
нөөцийн салбарт инженерээр томилогдон
үр бүтээлтэй ажиллаж байгаад эрүүл мэндийн улмаас Цэргийн эмч нарын
комиссын магадлагааг үндэслэн ОБЕГ-ын даргын 2015 оны Б/484 дүгээр тушаалаар
төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн.
Эрхэлсэн
ажилдаа амжилт гаргасан тул ОБЕГ-ын
даргын 2011 оны 601 дүгээр тушаалаар онцгой байдлын дэслэгч цол, 2014
оны Б/721 дүгээр тушаалаар онцгой
байдлын ахлах дэслэгч цол, Онцгой
байдлын албаны төлөө III тэмдэг болон аймаг, сумын Засаг даргын
өргөмжлөл, төрийн
болон төрийн бус байгууллагууд, салбарын даргын шагналаар удаа дараа
шагнагдаж байсан манай
тэргүүний албан хаагч юм. О.Түвшинсайхан
нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
Өвчний
онош: Түнхний үе ба холбоос мултрах,
сунах ба чинэрэх Эмчилгээ: Яаралтай мэс заслын аргаар 2 түнхний үе солих
Монголдоо
мэс засал хийлгэхэд 18 сая төгрөг шаардлагатай байгаа тул Онцгой байдлын албанд
мөр зэрэгцэн ажиллаж буй мөрдэс нэгт ахан дүүс, албан хаагчид та бүхэн хандивын гараа сунгаж, сэтгэлийн дэм
хайрлана уу.
Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын хамт олон
Утас: 0252-41-4339, 9301-2181,
9181-2180
О.Түвшинсайханы данс: 5006472857
Утас: 9901-5929, 9935-9160
2015 оны салбарын үйл ажиллагааны төлөвлөгөө
No comments:
Post a Comment